АНУ-руу шууд нислэг үйлдэх агаарын хөлгөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /DREAMLINER/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр ашиглах гэрээг байгуулсны дагуу эхний 787-9 агаарын хөлгөө 2023 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авлаа.

Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөж байна.  

Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж буй бөгөөд 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү