“37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийг ингэж үзнэ

Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.

Тэгвэл “37-р ТОЧКА” киноны жүжигчид, уран бүтээлчид 4-р сарын 5-ны 11 цагаас үзэгч фэнүүдтэйгээ уулзах онлайн улаан хивсний ёслолыг зохион байгуулах бөгөөд ёслолын арга хэмжээг NTV, Star телевиз болон SKYmediaSkyGOпромо суваг, Фантастик продакшны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Фантастикпродакшны фэйсбүүк хуудсаар авах боломжтой.

Харин киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино 4-р сарын 6, 7, 8-нд зөвхөн SkyGO-р онцгой эрхтэйгээр хүрэх болно. 

Нээлтийн эдгээр 3 өдөрт үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалж байгаа юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын дижитал кодоо SkyGOбүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно. 

www.37tochka.mn веб хуудсаар захиалах заавар: 

 СКАЙтелийн дугаартай хэрэглэгчид 1222 дугаарт 37 зай аваад 1, 2, 3 гэсэн өдрүүдээс сонгон илгээгээд “37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийн ОНЛАЙН ТАСАЛБАРАА захиалах боломжтой.

Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт дугаараас захиалах заавар:

Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах нь ээ.

Санамж:

  • 37-р ТОЧКА киноны ОНЛАЙН ТАСАЛБАР-н кодоор 2 хүртэлх төхөөрөмж бүртгүүлэх боломжтой ба нэгэн зэрэг үзэх боломжгүй.
  • Үзэхээр захиалсан өдрийнхөө өмнөх өдрийн 23:59 цагаас өмнө SkyGO хаягаараа нэвтрэн кодоо баталгаажуулсан байх шаардлагатай.
  • Үзэхээр захиалсан өдөртөө буюу өдрийн 12:00 цагаас 23:59 цагийн хооронд киногоо үзэх боломжтой.

Та “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киног хараахан үзэж амжаагүй байгаа бол СКАЙмедиа IPTV-ийн видео санд 1-р бүлгийн 10 анги ҮНЭГҮЙ болсныг та бүхэндээ дуулгаж байна.

Албан ёсны трейлер:  

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү