НОБГ: Алба хаагчид 40 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 40 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, есөн иргэний эрүүл мэнд, амь нас, нэг тэрбум 859 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Дуудлага мэдээллээс үзэхэд, иргэдийн өвөл, зуны байшинд цахилгаан болон галлагааны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж байна.

Сурагчдын амралтаар хүүхдээ болзошгүй гал түймэр, осол гэмтлээс сэргийлэн, аюулгүй байдлыг нь хангаж, асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү