Монголбанк: Арваннэгдүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2023 оны 11 дүгээр сард 1,856.4кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.1 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,957.7кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 951.8кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 219,514.35 төгрөг байв. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү