“Инвест Баянхонгор-Хөрөнгө оруулалтын чуулган” энэ сарын 15-нд болно

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “INVEST BAYANKHONGOR- Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 15-нд Баянхонгорт болох тус чуулганаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын Ганьсү болон Ниншя Хуй мужийн төлөөлөл оролцохоос гадна хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид чуулах юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “INVEST BAYANKHONGOR-Хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудыг хамаарах бизнесийн таатай боломж, ирээдүйн үр өгөөж бүхий төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг танилцуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичгүүдийг байгуулах юм байна. 

Түүнчлэн чуулганы үр дүнд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг нэгдсэн бодлого, тогтвортой хамтын ажиллагаагаар дэмжихээс гадна бүс нутгийн өрсөлдөх чадамж болон эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү