СЗХ: Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 518.3 тэрбум төгрөгт хүрчээ

Энэ оны хагас жилийн байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.2 хувиар өсөж 518.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 46.1 хувиар өсжээ. Мөн ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өсөж 433.2 тэрбум төгрөгт хүрч, салбарын нийт хөрөнгийн 83.6 хувийг эзэлж байна. Харин давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар өсөж, 68.5 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт хөрөнгийн 13.2 хувийг эзэлжээ.

Урт хугацааны даатгалын компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.5 хувиар өсөж, 16.6 тэрбум төгрөгт хүрч, салбарын 3.2 хувийг эзэлж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү