Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцлаа

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн.
 
Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.
 
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ.
 
Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав. 
 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү