Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах цаг уурын станцад хялмаа ажиглагдаж байна

Өнгөрсөн шөнийн цагаас эхлэн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах цаг уурын станцад хялмаа ажиглагдаж байгаа бол Нисэх, Яармаг орчмоор утаа ажиглагдаж байна.

Утаа гэдэг нь шаталтын үр дүнд буй болсон ой, хээрийн түймэр, үйлдвэр, хот, гэр хороолол, дотоод шаталтат хөдөлгүүрийн утаа орчны агаарыг булингартуулж, алсын барааг муутгах үзэгдэл. Утааны эх үүсвэрийн хүчин чадал, тоо, нягтрал, цаг агаарын нөхцлөөс хамааран алсын бараа ямарч хэмжээгээр муудаж болно.

Хялмаа гэдэг нь уулс, нуруудын хоорондох хөндий, хонхор газар хүйтэн агаар тунаж, өвлийн хүйтэн өдөр жижиг, тунгалаг, нарийхан мөсөн талстууд агаарт хөвж, нартай өдөр эсвэл шөнийн цагт сарны ба чийдэнгийн гэрэлд гялалзан харагддаг үзэгдэл юм.

Хялмаатай үед алсын барааны харагдац төдийлөн муудахгүй. Харин алсаас, өндрөөс харахад манан, буданд хучигдсан мэт харагдана.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү