Хён Бин, Сон Еэ Жин нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар өчигдөр (2022.11.27) анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

 "MSteam Entertainment"-ийн зүгээс "Сон Еэ Жин өнөөдөр бяцхан хүүгээ өлгийдөн авлаа. Эх, хүүхэд хоёул эрүүл саруул, биеийн байдал нь сайн байгаа" хэмээн уг мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан байна. 

 Өнгөрөгч гуравдугаар сард хуримын ёслолоо хийсэн хосууд 12 дугаар сард бяцхан хүүгээ өлгийдөн авна хэмээн мэдээлж байсан билээ. 

 Жүжигчин Хён Бин "Harbin" киноны зураг авалтад оролцохоор Монгол улсад ирээд байсан билээ. Тэрбээр бяцхан хүүгээ төрөх агшинд эх орондоо байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

 "Crash Landing On You" хэмээх цувралын үеэр дотносож, улмаар гэр бүл зохиосон хосуудад дэлхийн өнцөг булан бүрт суугаа фенүүд нь баяр хүргэж, жаргал ерөөжээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү