Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас:
-20 сая төгрөгийн 3
-3 сая төгрөгийн 4
-1,5 сая төгрөгийн 34
-500 мянган төгрөгийн 340
-100 мянган төгрөгийн 3224
-30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 13927253.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25652019.