О.Цэцэнцэнгэл Парисын "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ

"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд яллаа.

Тэрбээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа.

Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.

О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн АНХНЫ МОНГОЛ жүдоч боллоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү