Л.Анхзаяа медалийн буухиаг үргэлжлүүлэв

“Portugal Grand Prix 2022” энэ оны анхны тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин, “Өмнөговь-2021” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аврга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ.

Түүний жинд нийт 29 бөх хүч үзэхэд Л.Анхзаяа эхний тойрогтоо Израйлын Сагив Сахарыг 2:11 минутад цэвэр, хоёрын даваанд тэмцээний чансааг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Мартин Хожакыг 2:07 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг 1:46 минутад савлаа.

Гэвч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт вазари үнэлгээгээр ялагдсан бол хүрэл медалийн төлөө 2020 оны Будапештийн Гранд Сламын хүрэл медальт Молдавын Петру Пеливаныг өөрийн дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ.

Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг-ын Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ. Ингэснээр манай улс Португалийн Гран Приг хоёр өдрийн дараах байдлаар медалийн чанараараа 41 улсаас 16 дугаарт эрэмблэгдсэн юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү