НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоороо 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ.
Улирал бүр буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлөх боломжтой бөгөөд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа тогтмол авч, системд бүртгүүлж байхыг зөвлөлөө.
Харин IV улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.
2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.