Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын урлагийн зөвлөл “Бид чадна - Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн.
Ташрамд дуулгахад, “Шат” богино хэмжээний киног найруулагч П.Золжаргал найруулсан бөгөөд тэрбээр продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран зохиолоо бичсэн юм байна. Түүнчлэн “Шат” бүтээлийн гол дүрд Б.Эгшиглэн, Б.Даваасүрэн нар тогложээ.