“Билэгт гүүш” орчуулгын уралдааны бүртгэл явагдаж байна

“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдаан зохион байгуулж байна.

Тус уралдаан нь 2015 оноос анхлан зохиогдож, хоёр жил тутамд олгогдож ирсэн юм. Энэ жилээс эхлэн МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ.

Уралдаанд оролцох бүтээл нь 2019 оны долоодугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном байх бөгөөд бүтээл бүрээс хоёр ширхэгийг ирүүлэх юм байна.

“Билэгт гүүш” шагналын уралдааныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын нэрэмжит болгон зохион байгуулдаг билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү