Мэнни Пакьяо зодог тайлж, улс төрд орно

Мэргэжлийн боксчин Мэнни Пакьяо их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр саяхан 2022 оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр мэдэгдээд байсан юм.

Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Би саяхан сүүлийн хонхоо сонслоо. Миний хувьд бокс дууслаа. Бээлийгээ хананд өлгөх өдөр өнөөдөр гэж санасангүй явлаа. Миний амьдралдаа хийсэн хамгийн хүнд шийдвэр бол энэ. Гэхдээ би үүнтэй эвлэрч байна. Хамгийн агуу фэнүүд болон дэлхийн агуу спортод баярлалаа. Гайхамшигтай дурсамж бүхэндээ баярлалаа. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлө, шаргуу зүтгэ тэгээд юу болохыг хар. Баяртай бокс” гэжээ.

Өдгөө 42 настай тэрбээр боксын рингэнээ амьдралынхаа 26 жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа 72 тулаан хийн 62 ялж, найм ялагдаж, хоёр тулаанд тэнцэж байв. Мөн найман жингийн 12 аваргын бүсийг эзэмшиж байлаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү