Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр “Их тэнгэр” цогцолборт боллоо. Ёслолд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын шатрын холбоо/МШХ/-ны Ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн дарга Б.Саранчимэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Дэд дарга Ц.Одонбаяр, МШХ-ны удирдлагууд оролцож баг тамирчдад хүндэтгэл үзүүлэн, амжилт хүсэв.

Монголын баг тамирчид нь Дэлхийн шатрын олимпиадад 1955 оноос хойш тасралтгүй оролцож, одоогоор чансаагаараа Дэлхийд 25, Ази тивд 4 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Энэ жилийн Дэлхийн шатрын олимпиад нь цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй бөгөөд, дэлхийн 163 улс оролоцож байгаагаас Монгол Улс эхний 25 улсын тэргүүн хэсэгт шалгарч нийт 12 тамирчин өрсөлдөх юм.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Дэлхийн шатрын холбоонд илгээсэн захидалдаа тус олимпиад нь спорт-олимпизмийн үнэт зүйлс цар тахлын үед үргэлжлэн дэлгэрэх илрэл мөн хэмээн онцолсон байна.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

1-3 дугаар өрөг:

08 сарын 21-ний өдрийн 16:00-19:00 цагт

4-6 дугаар өрөг:

08 сарын 22-ны өдрийн 16:00-19:00 цагт

7-9 дүгээр өрөг:

08 сарын 23-ны өдрийн 16:00-19:00 цагт тус тус болно.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү