“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ

Шинэ Кабул баазын Дэмжлэгийн бүлгээс энэ сарын 4-ний өдөр АНУ-ын “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан “Чөлөөт гүйлт”-ийн тэмцээнийг 5,5 км зайд тойрог замаар зохион байгуулжээ. Тус тэмцээнд Монгол, АНУ, Англи, Дани, Турк зэрэг орны 150 цэргийн алба хаагч өрсөлдсөнөөс дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн баг тамирчид эхний таван байрыг дараалан эзэлж бахдам амжилт үзүүлсэн байна.

Уг гүйлтийн тэмцээнийг “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан зохион байгуулж, тамирчдыг насны ангилалгүйгээр оролцуулжээ.

Мөн Англи улсын цэргийн багаас энэ сарын 22-нд зохион байгуулсан “Мини марш”-ийн тэмцээнд Монгол, Англи, АНУ, Дани зэрэг орны 11 баг, тамирчид оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн ахлах ахлагч Г.Оч захирагчтай баг тамирчид “Тэргүүн байр”-ыг эзэллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү