Хакүхо, Асанояама нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёд Хакүхо Шоо Кагаяакитай тааран барилдсан бол озэки Асанояама Аойяаматай учраа таарч даваагаа ахиулав.

Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх болсон.

Сонирхуулахад тэрбээр өмнө нь 49 качикоши хийхдээ 34-т нь дээрх башёд түрүүлж байжээ.

Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Нишикигитэй тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар долоон даваа нэг унаатай явж байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил Токүшорюүтой тааран барилдаж ээлжит ялалтаа авч зургаа давж, хоёр унасан үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар Хакүхо, Асанояама нар найман даваатай, нэг ч унаагүй башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Шодай, Митакеүми, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар долоон даваа нэг унаатай удаалж байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү