ЦЕГ: 46 тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байна

Олон тооны тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар(ЦЕГ)-ын даргын тушаалаар байгуулагдан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ.

Энэ хүрээнд 2021 оны зургаадугаар сараас эхлэн бусдын 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай "Г"-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.

Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, "Honda Fit", "Prius-10,11", "Nissan Tida" зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ.

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдсэн бөгөөд 93.8 хувийг нь олжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү