Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн башё өнжсөний эцэст барилдахаар болжээ

Дөрвөн башё дараалан гэмтлийн улмаас зодоглоогүй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 14-нд Токиод эхлэх Зуны тэмцээнд оролцохоо Исэгахама ояката зарлажээ. Мөн бэлтгэлээ чамбайруулж байгаа аж.

Исэгахама ояката “Ёкозүна барилдана. Мэдээж барилдана гэдэг түрүүлэхийн төлөө үзэлцэнэ гэсэн үг. Эхний хоёр өдөр хамгийн хэцүү нь. Дараалан ялчихад цаашаа бол урсаад л явчихна. Гэмтлийн хувьд Тэрүнофүжигийн өвдөг угаасаа энэнээс илүү сайжирна гэж байхгүй. Хаврын тэмцээний өмнө хэт их бэлтгэл хийж цөмрөөд оролцож чадаагүй. Энэ удаад Тэрүнофүжи бага багаар өөрийнхөөрөө бэлтгэл хийсэн. Жингээ хассан болохоор барилдахад ер нь асуудалгүй” гэж ярьжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү