С.Номин Италид болсон ардын бүжгийн уралдааны тэргүүн байрт шалгарлаа

Тус олон улсын наадмын ардын бүжгийн төрлийн 8-10 насны ангилалд Монгол Улсын оролцогч Санжаасүрэнгийн Номин нэгдүгээр байр эзэлсэн байна.

С.Номин тус тэмцээнд оролцоход соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал бэлтгэл, сургуулилтыг нь хангажээ.

Сонирхуулахад, Э.Амаржаргал өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Москва хотод болсон “Friends in Moscow” олон улсын хөгжим, бүжгийн зургаадугаар наадмын ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн билээ.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү