Монголын эмэгтэй боксчид 3 цом, 3 алтан медаль хүртэв

Холбооны бүгд найрамдах Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын эмэгтэй боксчид 3 цом, 3 алтан медалийн эздээр тодорсон байна.

Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-ын жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртжээ. Шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медаль авсан байна.

Эрэгтэй тамирчдаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар болон 52 кг-ын жинд залуу тамирчин Л.Даваадорж нар хүч үзэж, Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Мөн О.Тулга, Т.Энхтөр дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэд болсон байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү