“Милан-Кортина 2026” жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болно

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, спорт холбоодоос ирсэн санал дээр үндэслэн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэхээр боллоо.

Дараах найман төрөл Миланы олимпын хөтөлбөрт бүл нэмлээ.

-Өвлийн олимпын шинэ спорт болох цанаар ууланд авирах төрөл /эрэгтэй, эмэгтэй спринт, холимог буухиа/

-Фристайлын эрэгтэй, эмэгтэй дуал могул төрөл

-Чарганы эмэгтэй хос төрөл

-Трамплины эмэгтэйчүүдийн ларж хилл төрөл

-Скелетоны холимог багийн төрөл

Эмэгтэй тамирчдын оролцоог дэмжихэд чиглэсэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд өвлийн олимпод оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байхаар болж байна. Энэ нь “Бээжин 2022” олимптой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ингэснээр “Милан-Кортина 2026” нь жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон өвлийн олимп болж байна.

Хэдийгээр олимпын хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэгдсэн ч нийт оролцогчдын тоо 2900-гаас хэтрэхгүй байх бодлогыг баримталжээ. Өмнө нь 2018 оны олимпод 2922, 2022 оны олимпод 2871 тамирчин оролцож байв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү